УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар ирэх 2022 онд Монгол Улсын парламент шинэ өнгө төрхтэй болно гэдгийг тодотгож байна.
Тэрээр "Ажил хууль гарснаар дуусахгүй. Араас нь олон ажил ундарна. Ажлын хэсгийн ахлагчийн хувьд төсөөлж байгаагаар парламент 2022 онд шинэ хяналт шалгалтын хуулиар ажиллаж, шинэ өнгө төрхөө олох чухал жил байх болно. Төрийн залгамж чанар хадгалагдаж байгаа. Өмнөх парламентийн Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийн бодлого энд хүрч хоёр дахь парламентад уламжлагдаж байна. Цаашдаа дараагийн парламентад төрийн бодлогын энэ залгамж уламжлагдах тусам парламентийн засаглах, ард түмний бүрэн эрхийг хэрэгжүүлэх чадавх сайжрах учиртай. Парламент хяналт тавьдаг хүчтэй байгууллага шүү гэдэг парламентийн хяналтын соёл бий болж байна. Энэ нь эргээд иргэн, парламент хоёрын уулзах чухал цэг. Хууль баталлаа гээд орхидог биш. Хяналт тавина гэдэг нь цаашдаа өдөр тутмын амьдралд тодорхой механизмаар хамтран оролцдог. Тухайлбал байнгын хороо, дэд хороо, хяналт шалгалтын хороо гэж байна. Энэ болгон нь манай парламентийн дараагийн шинэ үе шатын хөгжлийг эхлүүлэхэд энэ хууль түлхэж өгч байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )