АНУ-д сүүлийн нэг хоногт коронавирусний халдварын нэг сая гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ.
Жонс Хопкинсын их сургуулийн мэдээлснээр энэ нь цар тахал дэгдсэнээс хойш нэг хоногт бүртгэгдэж буй хамгийн өндөр үзүүлэлт болж байгаа аж.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчийн өдөр 590 мянган шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Блүмберг агентлагийн онцолсноор, халдварын бодит тоо үүнээс ч их байх магадлалтай гэнэ. Учир тус улсын иргэд гэртээ коронавирусний тест өгч байгаа тул албан ёсны статистик хөтөлж буй агентлагуудад шинжилгээний дүнгийн талаар тэр бүр мэдээлэхгүй байгаа аж.
Тус улсад коронавирусний халдварын нийт 56 сая гаруй тохиолдол бүртгэгдэж, 820 мянга гаруй хүн эндээд байна.
Өнгөрсөн сард халдвар эрчимтэй тархаж эхэлсэнтэй холбогдуулан нислэгүүдийг хойшлуулж, сургуулиудыг хааж, нийлүүлэлт тасалдахад хүрээд байна.
Сэтгэгдэл ( 0 )