Н.Алтанхуяг: МАН-ынхан "суганы үс"-ээ СЕХ-ны даргаар томилсон

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлэв. 

-УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

-Дээд шүүх О.Цогтгэрэлийг АН-ын даргаар бүртгэхгүй гэсэн. АН-ын асуудалд Ардын нам оролцож байна. Би та бүхнийг бүгд оролцсон гэхгүй. Мөнгөтэй бүлэглэл нь Улсын дээд шүүхэд нөлөөлж, АН-аар тоглож байна. АН-ын даргаар О.Цогтгэрэлийг бүртгэхгүй гэсэн атал Үндэсний бодлогын хороог нь хууль бус гэж үзээгүй. Дээд шүүхийн шийдвэрийг худлаа бичээд явуулдаг, хэрэгт холбогдож байсан шүүгч нар бий. Хулгайч, дээрэмчдээсээ салмаар байна. БЗД-ийн Засаг даргын орлогчийн ажил хийж чадахгүй "суганы үс"-ийг СЕХ-ны даргаар томилсон. Ардын намынхан одоо боль. 

-УИХ-ын гишүүн Ш.Адьшаа:

-Сонгууль өнгөрөөд хоёр дахь жил рүүгээ явж байна. Төрийн багана болсон АН, МАН хоёр өнгөрсөн хоёр жилийн хугацаанд хүчин чармайлт гаргасаар ирсэн. Гэтэл АН хоёр даргатай, хоёр тамгатай болсон тул цэг тавихыг төрийн эрх барих дээд байгууллага, АН-ын гишүүд дэмжигчид харж байгаа. Өнөөдөр АН хоёр тамгатай болсноор дотроо хагаралдах нөхцөл байдал үүссэн. АН-ын бүлэг өөрийнхөө удирдлагыг сольсон тухай бичиг өгөөд, хоёр сар болж байгаа. Энэ асуудлыг УИХ-ын дарга өөрийнхөө бүрэн эрхийн хүрээнд шийдэх ёстой. 

Ийнхүү Ш.Адьшаа гишүүнийг байр сууриа илэрхийлж байхад УИХ-ын дарга Г.Занданшатар үгийг нь тасалж, "УИХ-ын дарга УИХ-ын дотоод зохион байгуулалтыг хийдэг болохоос сөрөг хүчний бүлгийн дарга хэн байхыг шийдэхгүй" гэсэн үгээр сануулга өглөө. 

Үүний дараа Ж.Батсуурь гишүүн Ш.Адьшаа гишүүний үгийг үргэлжлүүлэх гэсэн боловч УИХ-ын дарга хэлэлцэх асуудлын дараалалтай холбоотой үг хэлэх боломжтойг сануулаад, хуралдааныг эхлүүллээ. 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.89.76) 2022 оны 01 сарын 06

Манай цонхон дээр нэг суганы хийсч явахаар нь шүүрч аваад шүдэнзээр шатаачихлаа. Тэр лав МАН ы СЕХ ы дарга байсан суганы үс мөн байхаа. 5см урт хар өнгөтэй бүдүүндүү жаахан хулмас үнэртсэн үс байна лээ.

0  |  0
Болд(49.0.135.184) 2022 оны 01 сарын 06

Энэ нэг өөрөө л дарга байх гэсэн бодолтой хүн. Бурууг дандаа бусдаас хайна. Та бол АН-ыг самарсан хүний нэг шүү дээ. ЕС-аас огцруулсан гээд намаа 4 жил тасралтгүй муулсан. Үнэндээ бол өөрийн арчаагүй байдлаас болж огцорсон шүү дээ.Та Элбэгдоржийг өөрөө ЕК-д нэр дэвшүүлсэн, МАН-тай та л хамтарч засаг байгуулж байсан. Ярьвал их юм бий. Одоо болохоор өөрийгөө бурхан мэт ярих юм.

0  |  0
zochid(192.82.85.217) 2022 оны 01 сарын 06

MAN hulgaichid yamarch hyanaltguigeer turiig zahirch mongoliin ard irgediig hyanaltgui shulj muljih gej bn,orosuud huuchin zuvlult zasgaa sanagalzaj baigaa bol MANii darga nar huuchin sotaializmaa sanagalzaj bn ene odoo ariun es uu

0  |  0
w(64.119.23.230) 2022 оны 01 сарын 06

Lalariin sheesee uhlee uy

0  |  0
Top