Коронавирусний халдвар илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэх заалтыг биелүүлээгүйн улмаас худал хариу гарах нь элбэг байгаа талаар Их Британийн эмч нар анхааруулжээ.
Тэдний зөвлөснөөр, түргэвчилсэн оношлуур хэрэглэхээсээ өмнө гараа сайтар ариутгах хэрэгтэй. Сорьцыг авсны дараа хуруу шилэнд удаан хугацаанд байлгах хэрэггүй гэнэ. Түргэвчилсэн оношлуур хэрэглэхэд тодорхой хугацаа заасан байдаг ба энэ хугацаанд хариу нь оновчтой гардаг гэж эмч нар онцолжээ. Ингэхдээ заасан хугацаанаас өмнө эсвэл хэтрүүлсэн тохиолдолд бүдэг зураас гарч ирвэл эерэг гэж үзэхгүй гэнэ.
Хамар, хоолойноос сорьц авах нь найдвартай гэж мэргэжилтнүүд тодруулсан байна.
Түргэвчилсэн оношлуурыг буруу хэрэглэхэд худал эерэг бус худал сөрөг хариу гарах нь элбэг байдаг ажээ. Харин оношлуурыг хэрэглэх зааврыг зөв дагавал хариу нь оновчтой гардаг байна.
Сэтгэгдэл ( 0 )