Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг татан буулгалаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өнөөдөр (2021.01.06) болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.

Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87  орон тоотой байна.

Мөн хуралдаанаар Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгалаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(192.82.67.224) 2022 оны 01 сарын 06

Хууль зүйн сайдаа энэ цагдаагийн олон, алба, газруудаа бас цөөлөө гудамж талбайд ажил хийдэг нь бхгүй ширээний ард зүгээр суудаг нь их болчоод бна хэтэрлээ бүүр

0  |  0
Bhujj(66.181.161.77) 2022 оны 01 сарын 06

Tatan buulgaad ariin xaalagnii xvmvvsee iish tiishee shingeegeel dyysaa

0  |  0
Zochin (66.181.161.117) 2022 оны 01 сарын 06

Tgd odoo tsaashaa yam bolj bgamu buur tatan buulgaj bgaan bolluuu

0  |  0
Top