Коронавирусний “Омикрон” хувилбараар халдварлаж, эдгэрсэн хүмүүс бусад хувилбартай харьцуулахад дахин халдварлах эрсдэл өндөр байна гэж ОХУ-ын эмч нар үзэж байна.
ТАСС агентлагийн онцолсноор, “Омикрон” хувилбарын хүний биеийн эсэд нэвтрэхэд нөлөөлдөг вирусний өргөс нь уурагтаа хэд хэдэн мутацтай аж. Тиймээс энэ хувилбар нь хурдацтай тархах чадвартайгаас гадна эмчилгээнд өдгөө ашиглаж буй бэлдмэлүүдэд илүү тэсвэртэй гэнэ. Түүнээс гадна өмнөх халдвараас үүссэн эсрэг биет болон вакцины үр дүнд бий болсон дархлааны хариу үйлдлийг сулруулах чадвартай аж.
“Дельта” хувилбараар дахин халдварлах магадлал 8 хувьтай байсан бол “Омикрон” хувилбарын хувьд дахин халдварлах магадлал 19 хувьтай гэж эмч нар үзэж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Ямар дарамттай юм бэ