АНХААР: “Омикрон” халдварын ЭХНИЙ ШИНЖ ТЭМДЭГ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Шалтгаангүйгээр хоолой сөөх нь коронавирусний “омикрон” хувилбараар халдварласны эхний дохио гэж Их Британийн “Discovery Health” Өмнөд Африк дахь компанийн Ерөнхий захирал Райн Роуч онцолжээ.

Түүний хэлснээр, өвчний эхний шинж тэмдэг илрэхээс өмнө ийм зовуурь ажиглагддаг байна. Ихэнх тохиолдолд хоолой сөөсний дараа хоолой сэрвэгнэж эхэлнэ. Харин “Дельта” хувилбарын үед хоолой өвддөг байна.

Түүнчлэн, “омикрон” хувилбараар халдварлахад хамар битүүрэх, хуурай ханиалгах, бүсэлхий орчим зовиурлах шинж тэмдэг илэрдэг аж.

ОХУ-ын Новосибирскийн улсын их сургуулийн Био нанотехнологи, микро биологи, вирус судлалын лабораторийн эрхлэгч Сергей Нетесов “омикрон” хувилбарын халдварын үед илэрдэг үндсэн зургаан шинж тэмдгийг нэрлэсэн байна.

Хоолой сэрвэгнэх шинж тэмдэг энэ хувилбарын халдварын үед түгээмэл ажиглагдаж байна. Гэтэл бусад хувилбараар халдварлах үед ийм шинж тэмдэг туйлын ховор ажиглагдаж байжээ. Хамраас нус гарах шинж тэмдэг мөн л зөвхөн энэ хувилбараар халдварласан үед илэрч байгаа гэнэ. Уханийн хувилбарын хувьд ийм шинж тэмдэг огт байгаагүй бол өдгөө энэ нь хамгийн түгээмэл зовуурь болжээ. Мөн ойр ойр найтаах шинж тэмдэг “омикрон” хувилбарын онцлог гэнэ.

Үүнээс гадна хүчтэй ядарч, сульдах, бие шархирах, толгой өвдөх шинж тэмдэг илэрдэг байна. Гэхдээ энэ гурван зовуурь өмнөх хувилбаруудад ч ажиглагдаж байжээ. Ерөнхийдөө “омикрон” хувилбараар халдварласан үед бусад хувилбартай харьцуулахад илүү сул, зөөлөн шинж тэмдэг ажиглагдаж байна гэж мэргэжилтнүүд онцолжээ.

Өмнөд Африкийн эмч Унбен Пиллейн тодруулснаар, “омикрон”-ы үед томуугийн нийтлэг шинж тэмдэгтэй төстэй зовуурь ажиглагддаг байна. Тухайлбал, хуурай ханиах, халуурах, унтах үед хөлрөх, бие хүчтэй шархирч өвддөг байна. “Омикрон” хувилбараар халдварласан хүүхдүүдэд арьсан дээр тууралт гарах шинж тэмдэг илүү илэрч байна гэж Их Британийн эмч Дэвид Ллойд сэрэмжлүүлжээ.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(202.126.89.93) 2022 оны 01 сарын 08

Omikron 12. 20 hav” tsaa orj irsen suragtai. Negent orj irsen bolohoor odoo emchilgeenii talaar zovlogoo oruulaad iavbal zugeer baina. Ert ilruulj, ert emchilgee hiie.

1  |  0
Top