Хонь
Өнөөдөр чихээ онгорхой байлгаарай. Өөрөөр хэлвэл, бусдыг сонсож, ойлгож, хэрэгтэй үед нь толгой дохиорой. Хязгааргүй их мэдрэмжээ илэрхийл.
Үхэр
Танд ирэх үүрэг даалгавар мөрөн дээрх ачаа болно. Бэлэн бөгөөд эв найрамдалтай байгаарай. Сэтгэл мэдрэлээ бүү ачаалалд оруул. Бүх зүйл хичээл зүтгэлийн ачаар бий болно.
Ихэр
Олон үйл явдлын дунд байнга өөдрөг үзэлтэй байх нь амаргүй. Заримдаа хувь тавилан таныг сорьдог. Гэхдээ өнөөдөр аливаа бэрхшээл дээр найзууд тань том тус хүргэнэ.
Мэлхий
Таны хичээл зүтгэл харагдахгүйгээр өнгөрнө гэж санаа зоволтгүй. Гэхдээ том амжилтыг авч ирэхгүй ч үйл хэрэг нь таны өмнөөс ярина. Өнөөдөр чимээгүй байх нь танд сайн зүйл болно.
Арслан
Өнөөдөр таны бодож төлөвлөсөн үйл хэрэг хүлээж байснаас хамаагүй их үр дүнд хүргэнэ. Тиймээс өөрийгөө амжилтгүй байна гэж бүү бодоорой. Гэнэтийн бэлгэнд бэлдээрэй.
Охин
Энэ өдөр та анхаарал болгоомжтой бай. Хошигнол ба басамжлал дээр тогтвортой байгаарай. Хошигнол нь амьдралд гэрэлтэй өнгө нэмдэг ч басамжлал нь таагүй зүйлд хүргэдэг. Өнөөдөр үүнийг өөрийн зүгээс бүү гаргаарай.
Жинлүүр
Өнөөдөр амьдралын хатуу дэглэм нь таныг хийсвэр бодлоос газар дээр авчирна. Бүү ихээр хямар. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаарай. Энэ нөхцөл байдал удахгүй намдана.
Хилэнц
“Галзуу” байхыг хүсэх өдөр. Чимээгүй байхаас залхсан бол “галзуу” байхыг өөртөө зөвшөөр. Тэгж чадвал бүх зүйлийн учир хангалттай хурдан олдож, хөгжилтэй болно.
Нум
Өнөөдөр таны амбиц тайван суух боломж олгохгүй. Дуу шуутайгаар урагшилж, ямар ч бэрхшээл таныг зогсоож чадахгүй. Танд баяр хүргэж, цаашдын ажилд нь амжилт хүсье.
Матар
Өнөөдөр та эрч хүчтэй байна. Бүх зүйлд сайн дураараа оролцоно. Хамгийн гол нь нэг ажил дээрээ удаан бүү төвлөр. Та олон зүйлд авьяастай хүн.
Хумх
Хөдөлгөөнтэй байгаарай. Таны даалгавар бол явсан замаа эргэн харж, амжилтаараа бахархаж, өөрийгөө хайрлах явдал юм. Таны удаан хүлээнэ гэж бодож байсан зүйл маш хурдан биелэх боломж гарч ирж магадгүй.
Загас
Таны ямар ч үйлдэл тодорхой бөгөөд ухаалаг байна. Магадгүй зарим зүйл амжилтгүй болно гэсэн болгоомж төрүүлэх ч тооцоотой байснаар амжилтад хүрэх боломж байна. Хийсвэр бодол, мөрөөдөл нь энэ өдөр танд туслах гол зүйл юм. Бодол, эргэцүүллээс танд олон шинэ санаа урган гарна.
Сэтгэгдэл ( 0 )