АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт патент гардуулав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 06

Монгол Улсын Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр 2022 оны нэгүгээр сарын 6-ны өдөр Монгол Улсаас АНУ-ын Чикаго хотод суух Консул Т.Батцэцэгт консулын патентыг гардуулав.

Уулзалтын үеэр Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр АНУ-д Монгол Улсын 30 гаруй мянган иргэн, үүнээс Чикаго хотод 10 гаруй мянган монгол иргэн ажиллаж, амьдарч байгааг тэмдэглээд Консулын газрын тойрогт буй иргэддээ төрийн үйлчилгээг чанартай, түргэн шуурхай, хүнд сурталгүй үзүүлэх ёстойг онцолж ажлын амжилт хүсэв.

АНУ-ын Чикаго хотод суугаа Консулын газрын тойрогт Хойд Дакота, Өмнөд Дакота, Небраска, Канзас, Миннесота, Айова, Миссури, Висконсин, Иллинойс, Мичиган, Индиана, Охайо, Арканзас, Миссиссипи, Луизиана мужууд хамаарч байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top