КОВИД-19: Халдвар авсан хүний нийт тоо 300 саяыг давлаа

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 07

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн мэдээллээр, дэлхий дахинд коронавирусний халдвар авсан хүний тоо 300 саяыг давжээ.

Баасан гарагийн /УБ цагаар 11.00/ байдлаар, цар тахал дэгдсэнээс хойших хугацаанд дэлхий даяар нийт 300 002 021 хүн халдвар авч, 5 471 856 хүн эндээд байна.

Халдварын тоогоор АНУ (58 449 898), Энэтхэг (35 109 286), Бразил (22 328 252) тэргүүлж байна.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top