УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Долоо хоног бүрийн баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар цөөнхийн бүлгийн сонирхсон сэдвээр Ерөнхий сайд болон Засгийн газрын сайд нар мэдээлэл өгдөг билээ.
Энэ долоо хоногт “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна.
Сануулахад, өнөөдрийн үдээс өмнөх хуралдаан болоогүй ба чуулган энэ сарын 21-нд хаалтаа хийнэ гэх мэдээлэл байна.
Сэтгэгдэл ( 0 )