УИХ-ын чуулганы хуралдаа үргэлжилж байна. Долоо хоног бүрийн баасан гарагийн үдээс хойших хуралдаанаар цөөнхийн бүлгийн сонирхсон сэдвээр Ерөнхий сайд болон сайд нар мэдээлэл өгдөг билээ.
Энэ долоо хоногт “Иргэдийн сурч боловсрох эрхийг хангах, хичээл, сурлагын хоцрогдлыг нөхөх, арилгах арга хэмжээний талаар” Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өгч байна. Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авснаар нэгдсэн хуралдаан өндөрлөв.
УИХ-ын гишүүн Д.Ганбат:
-Манай ард түмэн эрхэм баян эрдэм номыг дээдэлдэг. Гэтэл сүүлийн 10 гаруй жилд боловсролын асуудал хүндэрлээ. Нэг сайд гарч ирээд, "Шавь төвтэй боловсрол" гээд л баахан явсан. Дараа нь нэг сайд гарч ирээд "Кембриж" гээд гүйж байснаа "Үнэтэй юм байна" гээд больсон. Л.Энх-Амгалан сайдыг овоо юм хийнэ гэж харж байсан ч нэг шийдвэр тань таалагдаагүй. Хувийн сургуулийн хувьсах зардлыг хассан үйлдэлтэй чинь санал нийлэхгүй байна. Боловсролыг үнэтэй, чанартай байлгах хэрэгтэй. Монгол хүүхэд шиг ачаалалтай хүүхэд байхгүй. Монгол бичиг, латин үсэг, кирилл үсэг гэх мэт олон зүйл сурна. Монгол Улсын хоёр дахь хэл Англи хэл болно гэж нэг хэсэг явсан. Одоо нийтээрээ латин үсэг рүү орсон нь зөв юм биш үү. Цахим хөгжил, цахим сургалт гээд яриад байх юм.
Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Ажлаа аваад 10 сар болж байна. Энэ хугацаанд Боловсролын багц хуулийг өргөн барьсан. Хуулийг Ардын намын хууль, Ардчилсан намын хууль гэж ярьж болохгүй. С.Одонтуяа, Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Ж.Батсуурь гэх мэт АН-ын гишүүд идэвхтэй ажиллаж байгаа. Энэ хуулийг өргөн барихын өмнө АН-ын бүлгийн хурал дээр орж, мэдээлэл өгч байсан.
Сугалаа сугалж, хүүхдээ цэцэрлэгт өгдөг байсан. Тиймээс таван настай хүүхдийг 100 хувь цэцэрлэгт хамруулж, чанарын үнэлгээний тогтолцоог бий болгох ёстой. Багшаа сургадаг, цалин, нийгмийн хамгааллын асуудлыг шинэ тогтолцоонд хөгжүүлэх нь чухал. Хамгийн бага цалинтай хүмүүсээс хамгийн өндөр үр дүн нэхэх хэцүү. Сургууль, цэцэрлэгийн томилгоо хэт улс төрөөс хамааралтай байгаа. Архангайд хүүхдээ зодсон багшаас эхлээд багш нарын ёс зүйн асуудал, зөрчил гардаг ч Боловсролын яам бол шүдгүй арслантай адил байгаа. Энэ бүхнийг Боловсролын багц хуулиар шийдэж өгөх юм.
Сэтгэгдэл ( 9 )
Delhii dayaraa latin usegtei bna shuu dee buh teknik texnologi geed Orosiin krill useg uurgee duusagaj bgaa
энэ бидон Га\nГаНбаа дандаа хүний инээд хүргэх юм. Ер алиалагч байхаа.
Латинаар бичдэг боллоо гээд бид англи хэлтэй болчихно гэж байхгүй. Ялангуяа бидон бол бүр худлаа. Латинаар мэссэж бичих гэж хэдэн үсгүүдийг нь хольж хутгаж алингий нь алдуулж бж бас латин үсэгтэй болно гэнэ ээ.
said harin sain ajillaj bgaa. ene muu bidon gambaa hubiin surguulidaa mongo ogsongui gej soliorood bna. mongogui hvn tegeed yah estoi yum be bidon novshoo. mongotoi ter hubiin surguulidaa ulsaas mongo abahgui suran l biz. getel ardiin hvvhediin mongiig mongotoi hubiin surguulid ogoh yamar hereg bnaa.
ер нь бол латин руу шилжвэл хэрэгтэй гэж би хувьдаа боддог. Мэдээж Монгол бичгээ үндсэн бичиг болгодог ч юм уу эсвэл латиныг үндсэн бичгээ болгоод Монгол бичгээ хоёр дахь бичиг болгох маягаар явбал их л хэрэгтэй санагдаад байгаа юм.
Битон Гамаа гэж нэг дурак байнаа.\nКрилл бичгээрээ байх нь өлзийтэй битон минь!!! \nЭнэ сэдэв битон Гамбаад ахдана
Уйгаржин бичиг үеэ өнгөрөөсөн. Үүргээ гүйцэтгэсэн байхаа. Одоо крилл үсэг монгол бичиг болсон. Одоо дахиад латин бичигт шилжвэл крилл үсэг бас хаягдана. Арай дэндүү хурдан бичиг үсгээ солиод байна.
битгий солиор
Уйгуржин гэж хэнд ч хэрэгггүй зүйлээр хөөцөлдөж байхаар дэлхий нийтийн хэл англи хэлийг 2 дох хэл болговол залуучуудад л хэрэгтэй.