Хонь
Та болон бусад хүн төрөлхтний ялгаа өнөөдөр урьд өмнө байгаагүйгээр их мэдрэгдэнэ. Энэ ордныхон өнөөдөр бусад хүн тэднийг сөргөөр хүлээж авахгүй байх тал дээр анхаар. Өөрийгөө зөв ойлгуулахыг хичээгээрэй.
Үхэр
Өнөөдөр хувийн чанартай асуудлууд нэгдүгээрт тавигдах болно. Үлдсэн бусад зүйлийг хүлээж болно. Хэн нэгэн танд сайхан үг хэлж, дэмжлэг үзүүлнэ.
Ихэр
Нэгэн зэрэг маш олон ажлыг амжуулж чадах өдөр. Хүссэн бүх зүйлээ авч чадна. Энэ өдөр бодол биелдэг гэдэг үгийн утгыг ойлгоно. Гэр бүлийнхэнтэйгээ нээлттэй ярилц. Жижиг сажиг асуудлыг шийдэлгүйгээр бүү хаа.
Мэлхий
Энэ өдөр маш үр өгөөжтэй байх болно. Минут бүрийг алдалгүй ашигла. Та өөрт оногдсон бүх ажлаа хийх болно. Харин сөрөг зүйлд бүү оролц, анхаарал бүү хандуул. Энэ нь сайн зүйлд хүргэхгүй.
Арслан
Намагт шигдсэндээ бусдыг бүү буруутга. Таны шигдсэн намаг гүн бөгөөд маш хүйтэн байсан ч бусдад бүү гомдолло. Тэд үүнд буруутай байлаа ч алдааг өөрөөсөө хайгаарай. Үүний оронд аймшигтай байсан ч өөрөө гарахаар зүтгэх нь дээр юм.
Охин
Өнөөдөр танд нөхцөл байдлаа сайжруулах маш таатай боломж байна. Анхааралтай байгаарай. Ажиглах хэрэгтэй. Гэхдээ гараа хумхин суух хэрэггүй. Бас өгөөмөр байгаарай.
Жинлүүр
Өглөөнөөс орой хүртэл та ер бусын хөгжилтэй байна. Хүмүүсийг инээлгэх нь мэдээж муу зүйл биш ч та тухайн агшны ёсзүйг зөрчихөөс сэргийлээрэй. Эс бөгөөс эвгүй байдалд орж, хүмүүсийг ч тухгүй болгоно.
Хилэнц
Өнөөдөр хүмүүсийн танд хэлэх зүйлст итгэхэд бэрх байна. Энэ байдлаа ашиглан таагүй мэдээллүүдийг хажуугаараа өнгөрүүл. Үдээс хойш та хүмүүсийн дэргэд байсан ч ганцаардлыг мэдэрч магадгүй юм.
Нум
Энэ өдөр жижиг санааг ч ажил хэрэг болгон ашиглаарай. Хүсэл мөрөөдлийнхөө талаар минут ч бүү мартаарай. Таны хүсэл баялаг байна. Мөрөөдлөө биелүүлэхэд тань хэн нэгэн хүн туслахыг хүснэ. Түүнд танд туслах боломжийг өгөөрэй.
Матар
Дээд зэргээр болгоомжтой байгаарай. Салан задгай байдал нь аюултай нөхцөл байдалд оруулж болох юм. Уг таагүй байдал нь өдрийн төгсгөлд тохиож магадгүй тул үдээс өмнөх цаг хугацааг ашиглан шаардлагатай зүйлээ амжуулаарай.
Хумх
Өнөөдөр та өөртөө итгэлтэй болно. Энэ байдлаа хамгийн ихээр ашигла. Боломжтой үе дуусахаас өмнө амжилт өөд тэмүүлээрэй.
Загас
Заримдаа зогсох их хэцүү байдаг. Ялангуяа та хурдтай явж байсан бол зогсоход амаргүй. Гэсэн ч та энэ өдөр зогсолт авах хэрэгтэй. Зогсож, хүмүүстэй ярилцах нь заримдаа ашигтай байдаг.
Сэтгэгдэл ( 0 )