БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 9-ний ням гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 97 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Хэнань мужид 60, Тяньжиньд 21, Шэньси мужид 15, Гуандун 1 халдвар илэрчээ. Тяньжинд шинэ голомт гарсантай холбогдуулан, Засгийн газраас тус хотын иргэдийг хотоос гарч явах, Бээжинд очихыг хориглосон байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 60 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )