COVID-19: Хятадад 110 халдвар бүртгэгдэсний 2 нь омикрон байлаа

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 10-ны даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 110 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Хэнань мужид 87, Шэньси мужид 13, Тяньжиньд 10 халдвар илэрчээ. Тяньжинд шинэ голомт гарсан, омикрон илэрсэнтэй холбогдуулан, Засгийн газраас тус хотын иргэдийг хотоос гарч явах, Бээжинд очихыг хориглосон байна. Хэнаньд илэрсэн халдварын 87 тохиолдлын хоёр нь шинэ төрлийн омикрон болох нь батлагдлаа. Шалгалтын дүнд Тяньжинь хотоос Хэнаньд 2021 оны 12 дугаар сарын 28-нд ирсэн оюутан халдварын голомт байсан нь тогтоогджээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 82 хүний хариу эерэг гарчээ. Нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top