Эрдэмтэд ковидын халдвараас хамгаалах чадвартай молекул бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 11

Финландын Хельсинкийн их сургуулийн эрдэмтэд коронавирусний халдвараас хамгаалах чадвартай молекул бүтээжээ.

Туршилтын дүнгээс үзвэл, TriSb92 шинэ молекул нь халдварын өндөр эрсдэлтэй нөхцөлд найман цагийн турш коронавирусний халдвараас хамгаалах чадвартай болох нь батлагдсан байна. Вакцинаас ялгаатай нь молекулыг хэрэглэсэн даруйд үйлчилж эхэлдэг аж.

Судлаач Анна Мякелийн хэлснээр, хулгана дээр хийсэн туршилтын явцад шинэ молекул хийлгэсэн хулганыг халдвартай хулганууд дунд байлгахад халдвар аваагүй байна. Одоогоор илрээд буй коронавирусний хувилбарууд TriSb92 молекулын үйлчлэлд мэдрэг гэнэ. Ингэхдээ эрдэмтэд шинэ молекулыг вакцинтай өрсөлдүүлэх гэж бус харин үйлчилгээг нь нэмэгдүүлэх зорилгоор гарган авсан гэж онцолжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top