Монгол Улсын Үндсэн хуулийн 30 жилийн ой өнөөдөр /2022.01.13/ тохиож байна. Үүнтэй холбогдуулан Төрийн ордонд яг одоо улс төрийн нам, эвслүүдийн дарга, төлөөлөл нарын уулзалт болж байна.
Энэ үеэр хуульч Д.Үүрцайх "УИХ дээр байгаа гол асуудал бол өнгөрсөн хугацаанд найман сонгууль явагдсан. Үүний долоог нь олонхийг сонгох төлөөлөл тогтолцоогоор явуулсан. Нэг нь хосолмол тогтолцоогоор явуулсан байдаг. Үндсэн хуульд УИХ-ыг тараадаг бодитой механизм алга. Ерөнхийлөгчийн хувьд бүх ард түмнээс сонгогддог. Засгийн газар бол тогтвортой болох чиглэлд олон өөрчлөлтийг хийсэн боловч УИХ-д шахалт үзүүлдэг, Ерөнхий сайдыг ажлаа хийхийг шаарддаг тогтолцоо дутуу. Үндсэн хуулийн Цэцийн бие даасан хараат байдал нь төдийлэн сайн хангагдаагүй гэж үзэж байна" гэж ярилаа.
Сэтгэгдэл ( 1 )
Энэ нэг юм МАН-ын захиалгаар ҮХ-ыг хүртэл самрахаар санаархдаг боллоо шүү