Коронавирусний “омикрон” хувилбарыг тээгч нэгэн зэрэг 100 хүнд халдвар тараах чадвартай гэж ОХУ-ын дархлаа судлаач Владимир Болибок үзэж байна.
“Омикрон” халдвар тээгчтэй ярилцах, халдвар тээгч амьсгалах эсвэл эвшээхэд бусад хүнийг халдварлуулахад хангалттай вирус бүхий шүлс, дусал ялгардаг байна. Халдвар тээгч нэг удаа ханиах эсвэл найтаахад 100 хүнд халдвар тараах чадвартай гэж шинжээч сэрэмжлүүлжээ.
Түүний хэлснээр, “омикрон” хувилбар нь шинжлэх ухаанд мэдэгдсэн дэлхийн хамгийн халдвартай корь буюу улаан бурхныг ардаа орхижээ. Өнөөг хүртэл хүн төрөлхтөн ийм өндөр халдвартай тулгарч байгаагүй. Улаан бурхныг хамгийн халдвартай гэж өнөөг хүртэл үзэж байсан бол энэ чадвараараа “омикрон” тэргүүллээ гэж Болибок онцолжээ. “Омикрон” нь коронавирусний өмнөх хувилбаруудыг бодвол 70 дахин дахин халдварлах чадвартай болохыг Хонконгийн их сургуулийн судалгаа харуулжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Yadargaatai yum be