УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар сөрөг хүчин болох УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд хандаж үг хэллээ.
Тэрбээр "УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдэд анхааруулж байна. Төрийн үйл ажиллагааг хэвийн явуулна шүү. Нам доторх албан тушаалын хэрүүл маргаанаа нам дотроо шийд. Албан тушаалын тэмцлээрээ битгий УИХ-ын үйл ажиллагаанд саад учруулаад бай. Сүүлийн үед АН, АН-ын бүлэг, нэр бүхий гишүүд хоорондоо зөрчилтэй, нэг нэгнээ үгүйсгэсэн байдалтай бичиг ихээр ирүүлж байна. УИХ-ын даргын хувьд АН-ын дотоод асуудлыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулах боломжгүй, тийм хуулийн заалт ч байхгүй. Та нар цөөнх, цөөнх дотроо цөөнхийг ч хүндэтгэх ёстой. Энэ бол ардчилалын үндсэн зарчим гэдгийг санаж, дотооддоо асуудлаа шийдээч ээ. Та нарыг цөөнх шиг байлгахын тулд чадахаараа л дэмжиж, зөвлөгөө өгч ажиллаж байна. Болохгүй бол нэг өрөөнд оруулаад цоожилдог юм уу, яадаг юм" хэмээн анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 3 )
Танай МАН харин монголоос зайлаад өг битгий чадваргүй хүмүүсээр удирдуулж улс орноор тоглоод бай
Цоожил цоожил тэнэг малуудыг
Зөв, под хийтэл хэлчихэжээ, АН гэдэг чинь уг угшлаасаа хүн муутнуудын хуйвалдаж үүсгэсэн бүлэглэл болохоор тэр нь байсаар л байх юм