БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 13-ны пүрэв гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 143 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Хэнань мужид 98, Тяньжиньд 34, Шэньси мужид 8, Шанхайд 2, Гуандунд 1 халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 58 хүний хариу эерэг гарлаа. Нас баралт бүртгэгдээгүй.
Халдварын шинэ давалгаа эхэлснээс хойш Тяньжинд 126 халдвар илэрсэн дотор омикрон гарсан. Тиймээс 13.86 сая хүнтэй тус хотод хөл хорио тогтоож байна.
Сэтгэгдэл ( 0 )