УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан нэр дэвшигчдээс асуулт асууж, хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн "Ерөнхийлөгчөөс оруулж ирж байгаа нэр дэвшигчдийг дэмжиж байна. Олон нийтэд танигдсан, соёл урлагийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байна. Гэхдээ зарчмын хувьд нэг асуудал хөндөх гэсэн юм. Цаашдаа томилгоог яаж хийдэг болох вэ, хараат бус байдлыг хангасан томилгоог хийдэг байх нь зарчим биш үү" хэмээн байр сууриа илэрхийлэв.
Харин УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Би байнгын хорооны хурал дээр хэлсэн. Н.Онон нэр дэвшигчээс асууя. Сүүлийн үед үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэн контентыг телевизээр гаргахаа байсан. Гаргах хэрэгтэй. Гэхдээ энийг ямар зохицуулалтаар гаргавал зүгээр гэж бодож байна вэ. Та бол энэ төрлийн мэргэжлийн хүн шүү дээ" гэх асуултыг тавив.
Үүнд, нэр дэвшигч, МУГЖ Н.Онон "Байнгын хорооны хурал дээр таны хэлсэн саналыг дэмжиж байгаа. Бид урлаг, уран бүтээл гэж энд тэндгүй явдаг. Залуу үе хөнгөнөөр амьдрахыг хүсдэг болчихсон гэдэгтэй санал нийлнэ. Хэрэв томилогдчих юм бол энэ тал дээр анхаарч ажиллана, заавал тусгана гэж бодож байна. Түүнээс биш яг одоо энэ хэлбэр, тэр маягаар хийнэ гэж хариулах эрт байна" гэх хариултыг өглөө.
Сэтгэгдэл ( 4 )
Хошин шогийнхон нэртэй алиа салбадай нар л хүүхэд залуусыг хөнгөн хийсвэр амьдралд уруу татсан нь туйлын үнэн билээ. Одоо л та нар их гийгүүлэхээр болоо юу?
Amjiltaa .Demjij bnA
хошин шог бол хөнгөн хийсвэр амьдрал\n
Хошин гарааны марзагнан тоглогч