БНСУ ковидын эсрэг Pfizer эмийг эмчилгээнд хэрэглэнэ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

БНСУ “Pfizer” компанийн коронавирусний эсрэг бүтээсэн эмийг эмчилгээнд өргөнөөр хэрэглэх Ази дахь анхны улс орон болно гэж Ройтерс агентлаг мэдээлжээ.

Коронавирусний “омикрон” хувилбар асар хурдацтай тархаж буй энэ үед “Pfizer” эм халдварын тархалтыг тогтоон барихад ихээхэн нэмэр болно гэж БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн мэргэжилтэн Ким Ги Нам онцолжээ.

Тус компанийн 630 мянган “Paxlovid” эмийг 280 эмийн сан, 90 эрүүл мэндийн төвд хуваарилаад байна. Энэ нь 21 мянган өвчтөний эмчилгээнд хангалттай гэнэ.

Эхний ээлжид өдөрт халдвар авсан болон эрсдэлт бүлэгт хамаарах 65-аас дээш насны, дархлаа султай болон хууч өвчтэй нэг мянган хүнд олгохоор болсон байна. Энэ сарын сүүлээр нэмж 300 мянган эм нийлүүлэх гэнэ.

Цар тахал дэгдсэнээс хойш БНСУ-д халдварын нийт 679030 тохиолдол бүртгэгдэж, 6210 хүн энджээ.

БНСУ-ын Өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх агентлагийн мэдээллээр, тус улсын насанд хүрсэн хүн амын 90 орчим хувь бүрэн вакцинжуулалтад хамрагдсан бол 55 хувь нь нэмэлт тунгаа хийлгээд байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top