Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томиллоо

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. 

Хуралдаанаар “Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. 

Тодруулбал, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр Монгол Улсын Ерөнхийлөгчөөс санал болгож томилуулсан Ж.Соёл-Эрдэнэ, Б.Галаарид нарын бүрэн эрхийн хугацаа дууссан тул тэднийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Харин оронд нь Д.Жавзандорж, Н.Онон нарыг гишүүдийн олонхийн саналаар томиллоо.

Нэр дэвшигч Д.Жавзандорж багш мэргэжилтэй бөгөөд түүх, уламжлал, ёс заншлын салбарт, Н.Онон жүжигчин, эрх зүйч мэргэжилтэй, соёл урлагийн салбарт нэр дэвшсэн билээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.77.90) 2022 оны 01 сарын 15

хогийн захиалгын газар сар бүр мөнгө татахаа болиоч. танайхыг нохой ч тоож үзэхээ болисон.

0  |  0
кк(202.55.191.194) 2022 оны 01 сарын 14

онигоо пизда

1  |  0
Top