УИХ-ын өнөөдрийн /2022.01.14/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнээс чөлөөлөх, гишүүнээр томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Ингэхдээ МУГЖ Н.Ононг МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар томилсон юм. Үүнтэй холбогдуулан МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн гишүүнээр томилогдсон, жүжигчин Н.Онон хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө. Тэрбээр энэ үеэрээ "Үндэсний телевизэд талцал, хуваагдал байдаг гэдгийг өчигдөр л байнгын хорооны хурал дээр сууж байхдаа мэдсэн. Ёс зүйн хувьд ч тэр, Үндэсний зөвлөлд сонгогдоогүй байж ямар ч уран бүтээлчтэй уулзаагүй байсан. Ер нь бол, ойлголцоно л гэж бодож байна шүү дээ. Мэдээж хуулийг өөрийнхөө хэмжээнд хардаг. Салбартаа 2001 оноос хойш ажиллаагүй. Одоо бол эргээд хуулиа сайн харах хэрэгтэй болж байх шиг байна" гэж тодотголоо.
Сэтгэгдэл ( 3 )
Хэр хэмжээгээ мэд оноон
чи аль талд вэ
эргүү мал