Өвөр Монголын хүн амын 83.6 хувь нь вакцинжуулалтад хамрагджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооноос мэдээлснээр одоогийн байдлаар Өвөр Монголд нийт 44 сая 816 мянган тун коронавирусний эсрэг вакцин хийсэн бөгөөд 3-аас дээш насны 20.109.700 хүн вакцинжуулалт хийлгэж дууссан байна.

Энэ нь ӨМӨЗО-ы нийт хүн амын 83.6 хувь болж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар Өвөр Монголд 3-11 насны хүүхдүүдийг коронавирусний эсрэг вакцинжуулалтад хамруулах болон гурав дахь нэмэлт вакцинжуулалтыг хийх ажилд анхаарал хандуулан ажиллаж байна гэж ӨМӨЗО-ы Эрүүл мэндийн хорооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top