COVID-19: Хятадад 104 халдвар шинээр бүртгэгдлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 15

БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Өчигдөр буюу нэгдүгээр сарын 14-ний баасан гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 104 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Үүнээс Хэнань мужид 52, Тяньжиньд 39, Гуандунд 8, Шэньси мужид 4, Чжэцзянд 1 халдвар илэрчээ.

Мөн өдөр гадаадаас ирсэн 61 хүний хариу эерэг гарлаа. Нас баралт бүртгэгдээгүй.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х (192.82.82.222)  2025 оны 03 сарын 13

Өдөр бүр энэ хятадын мэдээг оруулж байх юм хмм

3  |  0
Top