Малайзын Эрүүл мэндийн сайд Хайри Жамалуддин ард иргэддээ хандан, вакцинаас зайлсхийх зорилгоор ковидоор санаатай халдварлахгүй байхгүй уриалсан тухай “Star” сонинд бичжээ.
“Омикрон” хувилбар нь хөнгөн тусдаг гэж үзэж байгаа ч вирусээр халдварлах боломж хайх хэрэггүй гэж мэдэгдэлд онцолсон байна. Вакцин хийлгэсэн хүн хүртэл халдвар авсны дараа ямар үр дагавартай тулгарах нь тодорхойгүй байна гэж Хайри Жамалуддин сэрэмжлүүлсэн байна.
Хэдийгээр “омикрон” хувилбар хөнгөн тусдаг гэсэн мэдээлэл байгаа ч вакцин эсвэл нэмэлт тунгаас зайлсхийх үүднээс санаатай халдварлах гэж эрмэлзэх шаардлагагүй гэж тэрбээр онцолжээ.
Цар тахал дэгдсэнээс хойш тус улсад халдварын нийт 2.8 сая гаруй бүртгэгдэж, 31.7 мянга гаруй эндээд байна. Халдварын оргил нь өнгөрсөн оны зургаадугаар сараас наймдугаар сарын хооронд тохиожээ. Тухайн үед Малайз улсад хоногт халдварын 25 мянган шинэ тохиолдол батлагдсан байсан байна. Харин “омикрон” хувилбар тархсантай холбогдуулан хоногт бүртгэгдэх шинэ халдвар 30 мянгыг давна гэж тус улсын Эрүүл мэндийн яам тооцоолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )