БОАЖ-ын сайд Н.Уртнасанг чөлөөлж, Б.Бат-Эрдэнийг томилох төслийг өргөн барилаа 

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Засгийн газар өчигдөр /2022.01.17/ ээлжит бусаар хуралдсан. Хуралдаанаар хариуцлага алдсан гэх үндэслэлээр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.01.18/ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь огцруулж, оронд нь Б.Бат-Эрдэнийг томилох тогтоолын төслийг УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барилаа. 

Энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын гишүүн, Байгаль орчин аялал жуулчлалын сайд Уртнасанг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг УИХ-д танилцуулах хугацааг товлож өгөх тогтоолын төслийг өргөн барилаа. Мөн Засгийн газрын гишүүн, Байгаль орчны сайдад томилогдохоор нэр дэвшүүлсэн Б.Бат-Эрдэнийг УИХ-д танилцуулах холбогдох материалын тогтоолын төслийг хүлээн авлаа" хэмээн цахим хуудаснаа нийтэлжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sanal (202.126.88.197) 2022 оны 01 сарын 18

ббайгаль орчны сайд болонгуутаа газрын дарга нараа хурдан өөрчилж шинэ багаа бүрдүүлж ажиллаарай эс тэгэж чадвал одоо ажиллаж байгаа газрындарга нар чадваргүйн дээр мэргэжлийн бус сайдаа дээдчүүдэд ховлоод замаасаа зайлуулаад ард нь суугаад сурсан хүмүүс шүү ялангуяа тхг ын батмөнх гэж авилга аваадд тэрбумтан болж байгаа нэг арган муужгай байна на шүү

0  |  0
Top