Тувад ОМИКРОН илэрч, IV сар хүртэл ХӨЛ ХОРИО тогтоолоо

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

ОХУ-ын Тувад өнгөрсөн Бямба гарагт омикрон хувилбарын халдвар анх удаа бүртгэгдсэн.

Одоогийн байдлаар хоёр өвчтөний биеийн байдал хүндрээгүй, эмчийн хяналтад байгаа юм.
 

Халдварлах чадвар өндөр омикрон хувилбар бүртгэгдсэнээр Тувад юуны өмнө олон нийтийн арга хэмжээ, тэр дундаа Цагаан сарын баярыг цуцаллаа.  

Тувагийн тэргүүн Владислав Ховалыг “Дөрөвдүгээр сарын 1 хүртэл ямар ч олон нийтийн арга хэмжээ зохиож болохгүй. Компани, албан газрууд ажилтнуудынхаа 30 хувийг зайнаас ажиллуулна. Давхар биетэй, архаг өвчтэй, 60-аас дээш насны ажилтнуудыг заавал зайнаас ажиллуулна. Компьютер тоглоом, шөнийн клубыг хаана. Эрдэмтдийн саналыг сонссоны үндсэн дээр ийм шийдвэр гаргаж байна” гэж мэдэгдлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.126.88.36) 2022 оны 01 сарын 18

Гадаад орнууд эрүүл мэндээ бодно. Монголчууд мөнгөний төлөө шуналдаа боож үхэцгээнэ. Хүн араатан хоёр шиг ялгаатай.

0  |  0
Z(202.9.46.28) 2022 оны 01 сарын 18

Зөв ямар мундаг юм бэ , манайд ийм удирдагч нар бхйдаг болоосой

0  |  0
Top