УИХ-ын намрын чуулганы хаалт өнөөдөр (2022.01.18) болно.
Төрийн ордонд коронавирусний халдвар эрс нэмэгдсэн тул чуулган хаах хугацааг хоёр хоногоор урагшлуулах шийдвэр гаргаад байгаа.
Өчигдөр Засгийн газар ээлжит бусаар хуралдаж, БОАЖ-ын сайд Н.Уртнасанг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ба үүний дараагаар МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнийг БОАЖ-ын сайдаар томилох талаар хэлэлцэж, олонх нь дэмжсэн юм.
Иймд өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг шийдвэрээ УИХ-д танилцуулж, гишүүд томилогдож буй шинэ сайдаас асуулт асууж, хариулт авах аж. Мөн шинээр томилогдож буй сайд тангараг өргөхөөр болжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Зөв. Гэхдээ энэ яамны газрын дарга нэртэй буг болсон хувалзнуудыг хамт зайлуулах цаг болсон шүү.