БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 17-ны даваа гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 127 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс Хэнань мужид 102, Тяньжиньд 18, Гуандунд 5, Шэньси муж болон нийслэл Бээжинд тус бүр нэг халдвар илэрчээ. Өвлийн олимпын наадам эхлэх дөхсөн үед Бээжинд халдвар гарсан нь Засгийн газрыг түгшээж байна. Халдвар илэрсэн хороолол, дүүргийг тэр чигээр нь хатуу хөл хорионд оруулах юм байна.
Мөн өдөр гадаадаас ирсэн 44 хүний хариу эерэг гарлаа. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 0 )