Канадад цасны улмаас 40 машин мөргөлджээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Канадын Монреалд цас ихээр орсны улмаас зам тээврийн гурван том осол болж, 12 хүн гэмтэж бэртжээ.

CTV сувгийн мэдээлснээр, ослууд Монреалын хурдны зам дээр болон хотын гадна болсон байна.

Гурван ослын хамгийн том нь 40 машин мөргөлдсөн осол аж.

Мөн Канадын Квебек хот болон Онтарио мужид цас ихээр орсон байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top