ЧУУЛГАН: Б.Бат-Эрдэнэ дарга "Пи ар" чинь хэт их шүү, багасгаарай

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

УИХ-ын өнөөдрийн /2022.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, парламентад танилцуулж байна.

Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр  УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Шууд л үгээ хэлье даа. Даргыг мэднэ л дээ. "Пи ар"-аа багасгаарай. Яг ажлаа хийгээрэй, таныг харж байхад пи ар чинь хэт их шүү. УИХ-д ажлаа тайлагнадаг ажил шүү. Сайд болж байгаа хүн хуулиа уншина биз дээ. Хэт сошиалаар ажлаа хийхэд иргэд хүлээлттэй болдог. Утааны хувьд хэлэхэд саяхныг хүртэл гаргалаа байхгүй гэж ярьдаг байсан. Гэтэл У.Хүрэлсүхийн үед утааг байхгүй болгодог гэдгийг мэдсэн. Тэр ажлаа л дуусгах хэрэгтэй шүү" хэмээн байр сууриа илэрхийллээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top