Л.Оюун-Эрдэнэ: Цар тахал сайд нарыг хүчгүй харагдуулж байхыг үгүйсгэхгүй

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

УИХ-ын өнөөдрийн /2022.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, парламентад танилцуулж байна. 

Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Би ЗГХЭГ-ын даргаар хоёр жил ажилласан. Эхний нэг жил нь давхар дээлтэй танхимд ажилласан. Сэтгэлтэй ажлаа хийж байгаа сайд нараа харж байна. Салбартаа хүлээн зөвшөөрөх, улс төрд өөрсдийгөө илэрхийлэх сул талтай сайд нар байна. Тойрог гээд алга болдоггүй давуу тал ч байна. Би бүрэн эрхийнхээ хэмжээнд л ажиллах ёстой. Өнөөдрийн ажиллаж байгаа Засгийн газар цар тахлын хэцүү үед ажиллаж байна. Энэ нь сайд нарыг илүү хүчгүй харагдуулж байхыг ч үгүйсгэхгүй. Энгийн үед байсан бол өөр байхыг ч үгүйсгэхгүй. Манай улс цаашид сонгодог парламентын засаглал чиглэлд явах ёстой гэж боддог. Гишүүдийн тоог нэмж, холимог тогтолцоо ч орж ирэх ёстой" гэлээ. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.17.86) 2022 оны 01 сарын 19

iim huuhed shig zasgiin terguuntei uls baih gej dee. mongoloor togloj duuslaa

0  |  0
Top