Л.Оюун-Эрдэнэ: Цаашид ажлаа хийж байгааг нь дэмжинэ, чадахгүйг нь хална

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

УИХ-ын өнөөдрийн /2022.01.18/ чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар БОАЖ-ын сайдад Б.Бат-Эрдэнийг нэр дэвшүүлж, парламентад танилцуулж байна. 

Үүнтэй холбогдуулан нэр дэвшигчээс УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлж байна. 

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Яагаад Сайд, Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга гурвыг чөлөөлөв гэдэг асуудал байна. Энэ асуудал цаашдаа жишиг болоосой гэж бодож байна. Тэгэхгүй бол Сайддаа захирагддаггүй Дэд сайд, Дэд сайддаа захирагддаггүй Төрийн нарийн бичгийн дарга, Төрийн нарийн бичгийн даргадаа захирагддаггүй газрын дарга, хэлтсийн дарга байна. Энэ байдалд дүгнэлт хийх цаг болсон. Сайдаа дэмжиж хамтарч ажиллаж чадаагүй Дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга үлдэх нь утгагүй. Хэт халаа сэлгээ хийгээд дэмий байх гэдэг өнцгөөр хандаж ирсэн. Одоо бол чадаж байгааг нь дэмжиж, чадахгүй байгааг нь халж, сэлгээд явахаас өөр замгүй" гэж ярилаа. 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(122.201.21.162) 2022 оны 01 сарын 19

Ажлаа хийж чадахгүй,шүлхийдээ баригдсан ХАА саадыг огцруулаач

0  |  0
Өөрөө ямар бэ(139.5.218.186) 2022 оны 01 сарын 19

Ерөнхий сайд өөрөө чадаж байж бусдыг хэлдэг баймаар юм

0  |  0
Ядаж(66.181.161.98) 2022 оны 01 сарын 19

Дарханы замаа тавиачээээээ\n

0  |  0
Зочин(66.181.181.58) 2022 оны 01 сарын 19

Уг нь анхнаасаа чаддагийг нь олж тавих ёстой бишүү . Энэ хүмүүс нь мэрийгээд зүтгээд ч мэддэг чаддаг нь хүрэхгүй болохоор яах ч билээ. Ёстой нөгөө нуль хариуцлага бөөн факт гэдэг л ...........

0  |  0
Иргэн(64.119.25.226) 2022 оны 01 сарын 19

Өөрөө зайлаач өт минь

0  |  0
Иргэн(103.57.94.111) 2022 оны 01 сарын 19

энэ нөхөр өөрөө хийж чадаж байгаа юмуу. Зайлах цаг нь

0  |  0
Зайлуул(64.119.25.70) 2022 оны 01 сарын 18

ӨМНӨ НЬ ЧАДАХГҮЙ Ч БАЙСАН АЖИЛЛУУЛААД БАЙСЫМУУ. ТЭНЭГ тэнэг ЮМ их ЯРЬДАГ МИНИЙ ХӨӨРХӨН ДАРГА ШҮҮ

0  |  0
Irgen(64.119.25.89) 2022 оны 01 сарын 18

Yogo aashjee

0  |  0
zochin(49.98.163.46) 2022 оны 01 сарын 18

zuv uu ymar ch ajil daa hariuthlagagui nuhdiig zugeer thalinjuuld bdag ymar buynii baiguulga bich chadahgui bol bul chuluu uls ornii hugjuld gai bitgii bol ungu ajil gej bhgui

0  |  0
Алдааг өөрөөсөө...(142.44.240.221) 2022 оны 01 сарын 19

Оюун-Эрдэнэ минь ээ алдааг өөрөөсөө хай. Чи ЕС бол хийж чадахгүй юм байна аа. Чамд өөрөө хариуцлага хүлээх тийм жудаг алга. Буруу болохоор л хэн нэгнийг халж сэлгэж өөрөө ард нь үлдэх хөгийн жудаггүй зан чинь чамайг улам муухай харагдуулж байна. Чи сайн илтгэгч, үзэл сурталч, номлогч байж болно оо. Гэхдээ олигтой төрийн хар хүн биш гэдгийг ард түмэн өдөр бүр өөр дээрээ мэдэрч байна. Чи улс удирдаж байгаа хүн болохоос Харвардад сурч байгаа оюутан биш болохын хувьд Корона, аз эзгүй ЕС гэх мэт шалтаг тоочоод байж таарахгүй. Тиймээс зүгээр л явж үз. Чиний бүрдүүлсэн баг, Чи хариуцлагаа хүлээ...

3  |  2
Top