Бээжинд "Омикрон" халдвартай өвчтөний хавьтагч халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 18

Өчигдөр (2022.01.17) эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 127 шинэ тохиолдол бүртгэгдсэний нэг нь нийслэл Бээжин хотод илэрсэн юм.

Шинэ халдвар авсан хүн өнгөрсөн бямба гарагт омикрон хувилбар илэрсэн эмэгтэйтэй ойрын хавьтал байсан байна. Тэд Бээжингийн Хайдянь дүүрэгт амьдардаг бөгөөд одоо эмнэлгийн хяналтад хөл хорионд ороод байгаа.

Өчигдөр Бээжинд гадаадаас ирсэн 7 хүний шинжилгээний хариу эерэг гарсны дөрөв нь ямар нэг шинж тэмдэггүй байсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top