БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 18-ны мягмар гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 55 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Өмнөх өдрийн 127 тохиолдлоос хоёр дахин буурчээ. Гэхдээ нийслэл Бээжинд нэг халдвар гарсан байна.
Үүнээс Хэнань мужид 33, Тяньжиньд 14, Гуандунд 7, нийслэл Бээжинд нэг халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 32 хүний хариу эерэг гарлаа. Нас баралт бүртгэгдээгүй.
Сэтгэгдэл ( 1 )
Хятадад халдвар улам эрчимтэй өсөх болно.