Өчигдөр буюу нэгдүгээр сарын 19-ний Лхагва гарагийн 00:00 цагаас 18:00 цагийн хооронд Бээжинд коронавирусний халдарын шинэ 5 тохиолдол бүртгэгджээ. Өвчтөнүүд бүгд хүнсний агуулахад ажилладаг ачигч нар байжээ.
Бээжин хотын Эрүүл мэндийн газрын дэд дарга Лю Сяофэн хэвлэлийн бага хурал хийлгэж, нийслэлийн Хайдянь, Чаоян, Фаншань, Фэнтай дүүргүүдэд халдвар гарсныг мэдээлсэн байна. Байдал хэцүү байгааг мөн онцолжээ. Одоогийн байдлаар хавьтагчдыг шуурхай тогтоох, ариутгалын ажил хийгдэж байгаа гэнэ. Харин омикрон хувилбар эсэхийг мэдээлсэнгүй.
Бямба гарагт Бээжинд омикрон хувилбарын анхны халдвар илэрсний дараа Хятад улс халдвартай хэрхэн тэмцдэгээ харуулсан. Омикрон халдвар авсан 26 настай банкны ажилтан эмэгтэйг хатуу тусгаарлалтад оруулснаас гадна хувийн амьдралыг нь улс орон тэр чигээрээ мэддэг болжээ. Хаана хоолонд орсон, ямар кино үзсэн, аль дэлгүүрт үнэтэй бараа худалдан авсан гээд бзх зүйл нь Бээжин хотынхонд ил тод болсон. Хятад бол камерын хяналт хатуу чанга орон. Эмэгтэйн сүүлийн 14 хоногт явсан замын маршрутыг минут, секундтэй нь нийтэд зарлаж, тус газраар явсан хүмүүсийг шинжилгээ өгөхийг даалгажээ. Жишээ нь, 14:00 цагт худалдааны төвийн 2-р давхарт ресторанд хоол идсэн, 15:02 цагт гарч, автобусанд суусан. Автобусны дугаарыг чиглэлтэй нь заасан. Түүний гэрбүлийн хоёр гишүүний хариу сөрөг гарсан ч гэрийн тавилга, эд зүйлсээс авсан шинжилгээгээр коронавирус илэрсэн байна.
Бямба гарагаас хойш Бээжинд өдөр бүр халдвар илэрч байна.
Сэтгэгдэл ( 1 )
ed nariin daljiganaltiin huch nibsulrah hugatsaa 8 sariin daraa odoo negent tarlaa geh ni 6,7 saraas baih ni