Энэ сарын 18-ны өдөр машиндаа хүүхдээ орхиод явсан байсан эмэгтэйн машиныг ачихдаа хүүхдийг нь анзааралгүй хамт ачиж явсан талаарх мэдээлэл цахим орчинд тарсан.
Тэгвэл үүнтэй холбоотойгоор Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэл гаргажээ.
Тодруулбал, "Тээврийн цагдаагийн албанд иргэнээс ирүүлсэн мэдээллийн дагуу шалгалт явуулахад 2022 оны нэгдүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр “Сонгдо” эмнэлгийн урдаас 10 орчим насны хүүхдээ асаалттай автомашин дотроо орхисон иргэн Ц-гийн автомашиныг зөөж шилжүүлэх үйл ажиллагаа явуулж буй байгууллагаас бусдын хөдөлгөөнд саад болсон үндэслэлээр тухайн автомашиныг зөөж шилжүүлэхдээ холбогдох журамд заасан “Ачигч автомашины жолооч, техникийн ажилтан нь тухайн тээврийн хэрэгслийн бүхээгт хүн, амьтан байгаа тохиолдолд зөөж шилжүүлэхгүй” гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдсон.
Тиймээс тухайн аж ахуй нэгж байгууллагын үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг цуцлах саналыг Нийслэлийн автозамын хөгжлийн газарт хүргүүлсэн болно" гэж мэдэгдэлд дурьджээ.
Сэтгэгдэл ( 6 )
zuuj shiljuuleh gej goyo nertei muuhai luivarchidaa bugdiig boliul! TTSA uurtuu avch zarchimtai ajil yvuul! 1 ajil yvuulhad 1 heseg luivarchid ingej tanhairdgiig zogsoo!
Ер нь бол бүгдийг нь цуцлах хэрэгтэй. Зөвхөн замын цагдаагийн газрын харьяалалтай үйлчлүүлэгч өөрөө хүссэн тохиолдолд дуудаж үйлчлүүлдэг авто тээврийн үйлчилгээний газар байх ёстой болов уу. Дээрэнгүй хулгайчтай зүйрлүүлж болох энэ үйлдлийг таслан зогсоогоочээ эрх мэдэлтнүүд ээ.
10 настай бишээ. 4 настай
Elee aaruul shuurehees ch hurdan achdag shuu.
harj bhad 2.3 munatad l achdag yum bilee. 10 nastai huuhed bish jaahan huuhed bsan bhaa.10 nastai bol haragdana orilno shuu dee.
зориудаар хүүхдээ машиндаа үлдээсэн жолооч бас буруутай.