Санаатайгаар коронавирус туссан дуучин ковидоор нас баржээ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 20

Чехийн фолк дуучин эмэгтэй Хана Хорка хөл хорионд орохгүйн тулд санаатайгаар коронавирус тусаж, сертификат авахаар шийджээ.

Түүний хүү, нөхөр нь халдвар авсан бөгөөд Хана өөрийгөө тусгаарлахын оронд халдвар авч, өвдөөд эдгэсэн гэсэн сертификат авах төлөвлөгөө боловсруулжээ. Үүний тулд эхлээд халдварт өвчнийг тусах хэрэгтэй гэж өөрийгөө зөвтгөжээ.
 

 

Халдвараа ч авч, төлөвлөгөө хэрэгжиж эхэллээ. Чехд вакцины давхар тунд хамрагдсан болон өвдөөд эдгэсэн хүмүүст гадуур явах зөвшөөрөл өгч байгаа.

Хана Хорка блог хуудсандаа “Удахгүй эрх чөлөөтэй болно. Театр, саун, концерт гээд л. Далайн эрэгт очиж амрана даа” гэж бичин, гайхуулж байлаа.

Харамсалтай нь өвчин гэдэг өвчин, хэнийг ч ялгахгүй. 57 настай дуучин өөрөө туссан ковидоосоо болж, амиа алдсан байна. Нас барсан өдрөө тэр гадуур зугаалахаар зэхэж байсан бөгөөд нуруу нь өвдсөн тул унтлагын өрөөндөө ороод 10 минутын дараа амьсгал нь давхцан, үхсэн ажээ.

Дуучны хүү Рек болсон эмгэнэлт явдалд вакцин эсэргүүцэгчдийг буруутгаж байна. Тэрээр “Манай ээжийн толгойг эдгээр хүмүүс эргүүлсэн. Ээж вакцин хийлгэснээс COVID-19 халдвар аваад эдгэрсэн нь дээр гэж үзсэн” гэж сэтгүүлчдэд ярьжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
. (176.234.135.85) 2022 оны 01 сарын 20

Hvssen yum hvzvvgeer..

0  |  0
Top