Стрессгүй, эрч хүчтэй амьдрах зургаан аргыг мэргэжилтнүүд ийнхүү нэрлэжээ.
Ажиллах цагтаа л ажилла
Хүн өдөрт дунджаар найман цаг ажиллах ёстой байдаг. Аль болох уртасгасан цагаар ажиллахгүй байх нь таныг ирээдүйд учирч болох эрүүл мэндийн эрсдэлээс хамгаалах болно. Амралтын өдрүүдэд ажлын талаар бодолгүй тайван амарч байх ёстой юм.
Нам гүм орчинд бай
Чанга хөгжим, яриа, стресс ихтэй газарт ажилладаг бол бусад үед намуухан орчныг илүүд үзээрэй.
Шөнө тухтай унт
Шөнө тайван амгалан унтаж амрах нь эрч хүчтэй байхын гол үндэс юм. Тав тухтай бөгөөд эрт унтахыг хичээгээрэй. Ингэж байж л хүн эрүүл байдаг.
Интернэтээс холд
Шаардлагагүй нөхцөлд интернетээ унтрааж, ажилдаа, амралтдаа гол анхаарлаа хандуул. Энэ нь эргээд танд ажлаа хурдан дуусгахад тус болж, стресс бухимдлаас сэргийлдэг.
Гэрийн тэжээвэр амьтантай бол
Судлаачдын дүгнэснээр гэрийн тэжээвэр амьтантай хүмүүсийн анхаарал төвлөрөлт, зорилго тэмүүлэлдээ хүрэх чадвар маш сайн байдаг аж. Хүн бүр гэрийн тэжээвэр амьтантай байх албагүй ч амьтадтай харьцах нь хүнд оюун бодлоо цэгцэлж, төвлөрөхөд тусалдаг байна.
Дасгал хөдөлгөөн хий
Тогтмол хугацаанд дасгал хийж хэвшинэ гэдэг нь өөртөө зориулж буй маш том хөрөнгө оруулалт юм. Дасгал хөдөлгөөн хийснээр таны бие гайхалтай сайхан амарч, ажлын бүтээмж дээшлэн, анхаарал төвлөрдөг. Хүнд өдрийн дараа өөртөө бага ч болов цагийг зарцуулж байгаарай. Сайхан биетэй, өөгүй толигор арьстай, ажил хэрэг нь ч амжилттай урагшилдаг хүмүүс дасгал хөдөлгөөнийг амьдралынхаа салшгүй нэгэн хэсэг болгосон байдаг юм шүү.
Сэтгэгдэл ( 0 )