Соломоны арлуудад энэ оны хамгийн анхны халдвар бүртгэгдсэн тухай Синьхуа агентлаг мэдээлжээ.
Сүүлийн 24 цагт халдварын 48 тохиолдол бүртгэгдэж, нийт 81 хүн халдвар аваад байна.
Соломоны Арлуудын улсын Ерөнхий сайд Манассе Согаварегийн мэдээлснээр, нийслэл Хониара хотын хамгийн том эмнэлгийн 56 орны 50 нь дүүрчээ. Халдвар нэмэгдвэл эмнэлэгт өвчтөн нэмж авах боломж байхгүй гэж тэрбээр мэдэгджээ.
Соломоны Арлуудын эрх баригчид энэ сарын 20-нд коронавирусний халдвар бүртгэгдсэний дараа Хониара хотод хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргасан байна. Микронез улсаас ирсэн зургаан хүнээс халдвар анх илэрчээ.
Цар тахал дэгдсэнээс хойш өнөөг хүртэл тус улсад халдварын 20 тохиолдол бүртгэгдэж, бүгд эдгэрсэн байна. Соломоны арлуудын хүн ам нь 705 мянга байдаг байна.
Сэтгэгдэл ( 0 )