БНХАУ-ын Эрүүлийг хамгаалах улсын хорооноос цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
Өчигдөр буюу нэгдүгээр сарын 22-ны бямба гарагт эх газрын Хятадад коронавирусний дотоодын халдварын 19 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.
Үүнээс нийслэл Бээжинд 9, Тяньжиньд 5, Гуандунд 3, Хэнань, Юньнан мужид тус бүр нэг халдвар илэрчээ.
Мөн өдөр гадаадаас ирсэн 37 хүний хариу эерэг гарлаа. Нас баралт бүртгэгдээгүй.
Бээжингийн Фэнтай дүүрэгт халдвар голомтлон гарсан тул тус дүүрэгт бүх иргэдийг шинжилгээнд хамруулж байна. Одоогийн байдлаар Бээжинд орон сууцны нэг хороолол өндөр эрсдэлтэй, нэг хороолол дунд эрсдэлтэй бүсэд тооцогдож, хөл хорионд оржээ.
Сэтгэгдэл ( 0 )