“Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдаан зарлалаа

2022 оны 01 сарын 23

УИХ-ын дарга Гомбожавын Занданшатар өнгөрөгч баасан гарагт (2022.01.21) “Монгол Улсын Үндсэн хууль” сэдвээр хүүхэд, залуусын төлөөлөлд нээлттэй хичээл заасан. Тэрээр энэ үеэр ардчилсан Үндсэн хуулийн 30 жилийн ойг тэмдэглэж буй хүрээнд Үндсэн хуулийг хэлэлцэн, батлахад хамгийн хүчтэй цөөнхийн дуу хоолой болж, парламентын ардчиллыг хөгжүүлэх, бэхжүүлэх, хүний эрхийг дээдэлсэн ардчилсан Үндсэн хууль батлахад хамгийн үнэтэй хувь нэмэр оруулсан Санжаасүрэнгийн Зоригийн гэгээн дурсгалыг хүндэтгэн Улсын Их Хурлын Тамгын газар, “Зориг сан” хамтарч “Монгол Улсын Үндсэн хууль ба С.Зориг” нийтлэлийн уралдааныг хүүхэд, залуусын дунд зарлаж буйг мэдээллээ.

Тэрээр амьд сэрүүн байсан бол ирэх дөрөвдүгээр сарын 20-нд 60 нас хүрэх байв. 60 насны ойг нь тохиолдуулаад эрдэм шинжилгээний бага хурал зарлаж буйг УИХ-ын дарга мөн мэдээлэхийн зэрэгцээ “Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр Ерөнхийлөгчийг ард түмнээс сонгох, парламентын ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг хангах тухай хамгийн жинтэй үгнүүдийг хэлж байсан хүн бол Санжаасүрэнгийн Зориг юм. Үндсэн хуулиа баталж чадах уу, үгүй юу гэдэг гацаанд орсон байх үед “Би монгол хүний саруул ухаанд итгэдэг” гэж агуу үгийг хэлээд, бүх улс төрийн намуудыг зөвшилцөлд уриалан, зөвшилцлийн баримт бичигт гарын үсэг зуруулж, Үндсэн хуулиа батлахад оруулсан хувь нэмрийг нь онцлон дурьдах нь зүйтэй" гэдгийн онцолсон юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(103.57.94.214) 2022 оны 01 сарын 24

Ард түмэн гэдгийг нь боловсхуулаад юм үзүүлчихвэл ч саруул ухаанд нь итгэж болноо2. Тэр болтол...

0  |  0
Top