УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 2021 оны намрын чуулганы хугацаанд хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.
Энэ үеэр тус байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн С.Бямбацогт "УИХ-ын намрын чуулган завсарласан. Байнгын хороод хийсэн ажлынхаа тайланг танилцуулдаг. УИХ-ын Хууль зүйн байнгын хороо тайлангаа тавьж байна. Хуульд зааснаар байнгын хороо 13 удаа хуралдсан байна. Нийт 40 гаруй асуудлыг хэлэлцсэн байна. Нэг Ажлын хэсэг байгуулсан. Тэр Ажлын хэсэг 39 удаа хуралдсан байна. Харин УИХ-ын Хууль зүйн байнгын хороо 18 санал дүгнэлт, зургаан танилцуулга, зармын зөрүүтэй 118 саналыг бэлтгэн хүргэж, УИХ-д танилцуулсан байна" гэв.
Түүнчлэн "Гурван хууль баталсан байна. Тухайлбал, Нийтийн мэдээллийн ил тод байдал, мэдээлэл авах тухай хууль бол 2012 онд батлагдсан. Гэвч төрийн байгууллага харилцан адилгүй байдаг, иргэдээс мэдээллийг хаадаг байсан. Тиймээс энэ хуулийг өөрчлөх хэрэгтэй гэж үзсэн. Үр өгөөжийг нь нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзсэн юм. Төрийн байгууллага өөрийн үзэмжээр мэдээллээ оруулдаг байсан, өөрсдөө албаны нууц гээд л тамга дараад л хаачихдаг байсан. Үүнийг ангилж өгсөн, одоо бол тийм зүйл байхгүй. Таван төрлийн 68 мэдээллийг байнга ил байлгаж шинэчилж байхыг хуульчилж өглөө" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл ( 0 )