“Омикрон”-оос салаалсан “BA2” омгийн ТАРХАЛТ, ОНЦЛОГ

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 25

Коронавирусний Омикрон хувилбараас салаалсан шинэ омог BA2 дэлхийн 40 гаруй улсад бүртгэгдээд байна.

Израилийн Бар-Илан их сургуулийн профессор Сирил Коэн энэхүү шинэ омгийн талаар “Омикронд дөнгөж дасан зохицож байхад шинэ хувилбар ВА2 гарч ирлээ. Энэ омгийг Омикроны дүү гэж нэрлэж болно” хэмээн ярьжээ.

Профессор Сирил Коэны үзэж буйгаар BA2 хувилбар нь Энэтхэгт анх илэрсэн байна. Шинэ хувилбар Энэтхэгээс Хятадад очиж, тэндээсээ цааш тархсан байх магадлалтай аж.

Халдварлах чадвар

BA2 хувилбарын халдварлуулах чадвар ямар вэ, ямар аюултай вэ гэдэг талаар профессор Сирил Коэн ийнхүү ярьжээ.

Энэ хувилбар нь Дани улсад л гэхэд Омикроны халдварын оргил үед эхэлж, маш хурдан давамгайлсан байна. Одоо Данид бүртгэгдэж байгаа нийт халдварын 50 хувийг BA2 хувилбар эзэлж байгаа аж.

Бар-Илан их сургуулийн профессорын тэмдэглэснээр BA2 шинэ омог нь Омикроноос илүү хурдан тархдаг байх магадлалтай гэнэ.

“Гэхдээ халдварлуулах чадвар нь хурдан ч BA2 омгоос айх хэрэггүй юм” гэж профессор Коэн онцолжээ. Учир нь энэ омог хамгийн их тархсан улсуудын нэг болох Данийн эмнэлгүүдэд нөхцөл байдал хэвийн байгаа аж. BA2 омгоор халдварласан өвчтөнүүдээс 50-д нь л хиймэл амьсгалын аппарат шаардлагатай болжээ. Гэхдээ ажиглалт үргэлжилж байгаа юм.

Тархалт

ВA2 хувилбарын тархалт нь АНУ, Канад, Швед тэргүүтэй орнуудад тархсан билээ. Харин Дани, Филиппинд энэ омгийн халдвар давамгайлж байна.

Эрдэмтдийн үзэж буйгаар ковидын шинэ хувилбарууд нь Омикроноос салаалсан байвал шинэ вакцин гарган авч байж үр дүнд хүрэх аж. Коронавирус хүний бие махбодид хамраар нэвтэрдэгтэй адил хамраар хийдэг вакциныг боловсруулах шаардлагатай гэж профессор Коэн ярьж байна. Вакциныг хамраар дусаах замаар хийх нь амьсгалын замын халдварыг эсэргүүцэх чадварыг нэмэгдүүлэх юм.

Профессор Коэн вакцины бүрэн тунд хамрагдсаныг илтгэх “ногоон паспорт”-ын талаар мөн ярьжээ. Тэрбээр “Омикроны тархалтын үед энэ нь утгаа алдсан. Нэгдүгээрт, уг хувилбар олон хүнд халдсан. Хоёрдугаарт, вакцин нь халдвараас сэргийлээгүй. Өөр арга бодож олох хэрэгтэй. Жишээ нь, олон хүн цугларсан газруудаар явахаас татгалзах гэм мэт...” хэмээн ярьж байна.

Түгших хэрэггүй

Израилийн бас нэгэн профессор, тус улсын Эрүүл мэндийн яамны дэргэдэх зөвлөлийн шинжээч Ран Балицер ярихдаа “Бүх улс орон шинэ омог илэрсэнд түгшиж байна. ВА2 хувилбар нь түгшээх эсэхийг одоогоор судалж байна. Энэ хувилбар Омикроноос ялгаатай. Гэхдээ илүү аюултай шинж тэмдэг илрээгүй байгаа. Бид мэдээлэл цуглуулж байна. Ковидын шинэ хувилбар илрэх бүрт сандрах хэрэггүй. Шинэ хувилбарууд илэрсээр байх болно. Энэ нь олон хүнд халдварладаг вирусний хувьсан өөрчлөгдөх чанар юм” гэжээ.

Профессор “Юунаас эмээж байна вэ гэхээр эмнэлгүүдэд хүнд тусаж буйгаас эмээж байна. Эмнэлгүүдэд цар тахал эхэлснээс хойш тулгарч байгаагүй их ачаалал ирсэн. Эмнэлгүүд ковидын халдвартай сая гаруй хүнтэй ч байна” хэмээн ярьжээ. Урьд өмнө нь эмнэлгүүд ийм ачаалалтай байгаагүй аж.

Ран Балицер вакцины “ногоон паспорт”-ын тухайд “Омикроны тархалтын үед энэ баталгаа үүргээ биелүүлээгүй” гэжээ.

BA.2 нь олон мутацитай

Омикроны шинэ хувилбар BA.2 нь илүү олон /32/ мутацитай аж. Энэ нь гол асуудал болжээ. Омикроныг илрүүлснээс хойш хоёр долоо хоногийн дараа эртэмтэд Өмнөд Африк, Австрали, Канадад илэрсэн вирусний  геномын дарааллыг тогтоогоод BA.2 омгийг илрүүлжээ. Уг омгийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 6-нд BA.2 гэж нэрлэсэн байна. Омикроны хувьслын модноос харахад, BA.2 омог нь BA.1 буюу Омикрон омгийн үндсэн ишнээс арваннэгдүгээр сарын дундуур үүсжээ.

Профессор Ран Балицер “Омикрон омог нь мутацитай боловч олон шинэ мутаци нэмэгдсэн байна. Эрдэмтэд S уургийн тодорхой өөрчлөлтөд ПГУ-ыг тохируулснаар Омикроныг Дельтагаас хэрхэн ялгахыг олж мэдсэн. Энэ нь BA.2 хувилбарт ​бол ​тохирохгүй. Гарал үүслийг зөвхөн геномын дарааллаар тооцоолж болно” гэсэн байна.

Тестээр сайн илэрнэ

Эсрэг бие илрүүлэх тестүүд нь BA.2-ыг BA.1-ээс илүү сайн илрүүлж байгааг Сиэтл дэх Блум лаборатороос мэдээлжээ. Швед, Сингапурын тосгонд ч BA.2-ыг илрүүлж чадсан байна.

Энэ хувилбар нь Хятадад 2021 оны арванхоёрдугаар сарын 28-нд бүртгэгдсэн нь шинэ омог дэлхий даяар тархаж эхэлснийг илэрхийлнэ гэж профессор Ран Балицер үзжээ.

BA.2 омог нь хойд хөрш ОХУ-д одоогоор бүртгэгдээгүй ч Омикроны тархалттай холбоотойгоор COVID-19-ийн давлагаа хүчтэй байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rush Qin(159.223.154.189) 2022 оны 01 сарын 30

Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой.\nАмь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.

0  |  0
Зайл(202.126.89.213) 2022 оны 01 сарын 26

,,ОДОО БОЛНО ОО.,

0  |  0
ZIO(129.205.124.19) 2022 оны 01 сарын 25

Аав руугаа “OKOSU\nдээр (Whats-app 2348115799318 )\nТэр танд ямар ч төрлийн тусламж үзүүлэхэд бэлэн байна.\nХайрын шившлэг, харилцааг сэргээх,\nОюун санааны асуудал, Шүүхийн ялалт, Эхийн үр жимс, Өвчний шийдэл, Сугалаанд хожих, Төрөл бүрийн өвчнийг анагаах, байгалийн үндэс, ургамлаар нь бүх төрлийн үхлийн аюултай өвчнийг анагааж, Үе удмын шалтгааныг арилгах, Хуучин амрагтай болох буцаж. Мөн өөр ямар нэгэн шившлэгийг түүн рүү okosherbalhome@gmail.com цахим шуудангаар илгээнэ үү

0  |  0
Top