УИХ-ын гишүүн С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Т.Доржханд нар Сонгуулийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл санаачилж өргөн барих талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-ын гишүүн бодлогоо тараах ёстой болохоос бэлэг тараадаг байж таарахгүй, хуулиар хориглохгүй бол алсдаа мөнгөний уралдаан болно. Сонгуулиар хууль тогтоох дээд байгууллага болох УИХ, ИТХ-д гишүүдээ сонгоод 30 жил өнгөрчээ. Энэ хугацаанд улс төрийн нам, шат шатны сонгуульд оролцогчдын хөгжил тодорхой түвшинд ахиж ирсэн ч анхаарах асуудлууд байсаар байна. Түүний нэг нь улс төрчид тэмдэглэлт ой, баярыг тохиолдуулан өөрийн сонгогдсон тойргийн иргэдэд төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн бэлэг нэрийн дор өгч ирсэн явдал юм. Энэ нь цаад утгаараа сонгогчдыг дорд үзэх, төсвийн мөнгийг үрэн таран хийх, дараагийн сонгуульдаа бэлтгэх ажилдаа орсон нь нийгэмд сөрөг сэтгэгдлийг төрүүлээд удаж байна. Мөн эмэгтэйчүүд, залуучууд улс төрд ороход хэт өндөр зардал, өртгийн босго болж буй нь маш том саад болж байна.
УИХ-д сонгогдсон бол хууль тогтоох ажилдаа, ИТХ-д сонгогдсон бол иргэдийн эрх ашгийг хангах ажилдаа төвлөрч, улс орноо, аймаг дүүргээ хөгжүүлэх үүрэгтэй юм. Гэтэл өдгөө тэтгэвэр нэмэхийг эсэргүүцсэн мөртлөө тавгийн идээгээр хуурах, ажлын байр бий болгохыг дэмжээгүй мөртлөө нэг удаа бэлэг өгөх, татварын таатай орчин бүрдүүлээгүй хэрнээ цугласан татвараас янз бүрийн бараа бүтээгдэхүүнээр хишиг хүртээж буйгаас бид зоригтой салах ёстой юм. Аль болгон нэг удаагийн аар саархан зүйлээр сонгогч иргэдээ аргалж хуурч ирэх билээ. Иргэд маань ч биднээс нэг удаагийн бэлэг, гурил будаа, тавгийн идээ өгөөчээ гэж шаардаагүй байх. Харин тэтгэврээ амьдралд хүрэхүйц болгох, үр хүүхдээ эрүүл аюулгүй орчинд өсгөх, сурагчдад чанартай боловсрол олгох, ажил хөдөлмөр эрхлэх таатай боломж бүрдүүлэхийг илүү хүсч байгаагаа байнга илэрхийлсээр байна. Хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж буй улсын хувьд эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний чанарыг сайжруулах, эрүүл хүнс тарьж ургуулах, хүлэмжийн аж ахуйг эрхлэх иргэдэд туслах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжих төсөл хөтөлбөрийг зарим гишүүд хэрэгжүүлж эхэлсэн нь иргэдийн талархлыг хүлээж байна.
Хааяа нэг загас өгөх биш үргэлж хэрэг болох загас барих аргыг бид зааж өгөх хэрэгтэй. Ийм учраас сөрөг хүчний төлөөлөл болсон бид УИХ-ын болон Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулинд дараах өөрчлөлт оруулахаар өргөн барих гэж байна. “УИХ болон ИТХ-д сонгогдсон аливаа этгээд сонгогдсон хугацааны турш өөрөө болон бусдаар дамжуулж иргэдэд мөнгө, эд зүйл тараах, бараа, эд зүйл хөнгөлөлттэй үнээр худалдах”-г хориглоно. Энэхүү өөрчлөлтийг хийснээр аливаа сонгогдсон этгээд хуулинд заасан ажил үүрэгтээ анхаарах, сонгогчид ч хуулинд заасан ажил үүргийн биелэлтийг шахаж ажиллуулахад нэг алхам ахиц гарна гэдэгт итгэж байна" гэлээ.
Сэтгэгдэл ( 14 )
Чи одонтуяа 4 тэрбум авчаад ганцаараа идэнд суухаар хэдэг ахмадад бжян хий
Odontyea giin zuv beleg ugdguu bolih heregtei irgedee doromjilson toi adilhan shuu
Хаалга цохиод л Салдангийн Одонтуяагаас гээд л жинхэнэ утгаар нь хахууль өгдөг авгай даа. Баянгол дүүрэгийнхэн андахгүй.
Өөрөө өчнөөн бэлэг тарааснаа мартцан юмуу
Өөрөө бэоэг тараадаггүй тээ сонгуулийн үед тараагаад болдог баярын үеэр болохгүй
Хоёр эхнэртэй болох хуулиа яасан бэ Одонтуяа эгчээ? Охид хүүхнүүд энэ хуулийг чинь хүлээсээр бухын доодхыг харж үнэг турж үхлээ хөөе!
өөрөө бэлэг тараадаг хүн яагаад гэнэт өөр юм яриад бна аа хоёр нүүр гаргаж бна
Мөнгө тараах бол бэлэг биш юм байна
С. Эрдэнэ энэ 2 БГД н ахмадуудыг Тамир аиралтандаа мөн ч их үнэгүй амраасан даа.
chi canada arala deer house harsh 130 saia bdag ehni monmgo be hardha erhtei dee. petrovis mongo hulgai shdag daa.bolio
chi aluudag shu umhi tuba tobdin jingerte hagatsi da agej ehlne bi udahgi ohini oshog abna.
tsambagarab uulin engert ehde yargachi tsuglaad chigis hanai ongon shuteni derged minii ah jinehn mongol chiggsin mongol london alah gej bodoj hor nairulj suudga shuu. chi adilahn une umhi uhtel mine chi alj chmaiaga lj boldogui uhtel yu tee london surdag ohi alchiha ddugui ineej suubal.te rchin dajgui shu. chi neg oros huchin rket geed jadag baisan hun terig nobihsok hordulj alahgui bol nogoo delhin bank sudlaa aldah egjina.huchin motosikelin duguini unegui amdrla amitan boldog baijil yund ana d dabrain ee.enig olod mongo tolno shuu hen bee ehn zahilsin bee.
chi neg huchin motosikelin huchin dugini unegui bolson baiji yund anehe dabrahin bee. chi oros huchi neg udaa dambi hishige shoornd agraj ogson oro zeel ingej tuuni urgamal ZM huu ohin nobihsok hordulj alad toljino.chi harin neg alban tuahsla mini ah bodhin baigaz de. urgeleg 10.medhinu chi monu te chi adilhan uhne shde.
Энэ өөрөө жинхэнэ утгаар нь бэлэг тараадаг хүн. Мэдрэл нь зүгээр л лав биш