ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ НЭМЭХ асуудлыг хэлэлцэх гэж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.01.26/ цагаан сарын баяраас өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх саналыг Засгийн газарт өгсөн билээ.

Тэрбээр "Хүндрэлтэй цаг үеийг хүн төрөлхтөн даван туулж байна. Ард түмний ахуйн амьдрал хүнд байна. Гэхдээ ард иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэлд боломжоороо ажиллах шаардлагатай. Дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, тэтгэвэр болон тэтгэмж авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт цагаан сарын өмнө тодорхой хэмжээний шийдвэрийг үе шаттайгаар авах шаардлагатай байна" хэмээн Засгийн газар санал хүргүүлэхдээ тодотгосон.  

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналын хүрээнд өнөөдөр /2022.01.27/ УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар хуралдах гэж байна. Улмаар маргааш УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг товлон хуралдуулж, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өндөр настан(202.126.88.132) 2022 оны 01 сарын 27

Тэтгэврийн асуудал шийдэх гэж чуулган чуулах юм байна.Тэтгэврийг 7 жилээр биш 5 жилийн дунджаар бодож олгох асуудлыг бас шийдэх ёстой!!!2018 оноос хойш тэтгэвэр тогтоолгосон өндөр настнуудыг хохиролгүй болгоно уу!!!

0  |  0
Зочин (202.9.46.36) 2022 оны 01 сарын 27

Насаараа улсад ажиллаж урт хугацаанд нийгмийн даатгал төлсөн шударгаар тэтгэврээ тогтоолгосон ахмадуудын тэтгэвэр нэмэхгүй бол бослого гарна шүү. Улсад огт ажиллаагүй хүмүүс шууд 500000 төг авна гэдэг шударга бус.

2  |  0
Иргэн(103.10.21.236) 2022 оны 01 сарын 27

Олигтойхон нэмчээсэй тал чихэр долоолгоод орихвол яанаа

0  |  0
АРД(150.129.143.135) 2022 оны 01 сарын 27

ТЭТГЭВЭР НЭМЭХ ГЭЖ БАЙГАА ЮМ БИШ ШҮҮ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНЭ НЭМЭГДЭЖ ИНФЛЯЦ ӨССӨНТӨЙ УЯЛДУУЛАН ХУДАЛДАН АВАХ ЧАДВАР НЬ УНАСАН ТӨГРӨГИЙН ЧАДАМЖИЙГ НЬ ИФЛЯЦТАЙ УЯЛДУУЛАН ХУУЧИН ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖИЙН ЧАДВАРЫН ХЭМЖЭЭНД ХҮРГЭХ ГЭЖ БАЙГААГ ЗӨВ ОЙЛГОХ ХЭРЭГТЭЙ ХАРИН ЭНЭ ҮЕД ДАХИН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ ӨСГӨХГҮЙ БАЙХ ТАЛААР ЗАСГЫН ГАЗАР ШУУРХАЙ ДОРИВТОЙ АРГА ХЭМЖЭЭ АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ ЭНЭ ТЭТГЭВЭРИЙН НЭМЭГДЭЛ БИШ ШҮҮ...

0  |  0
nemegdel(112.72.15.198) 2022 оны 01 сарын 27

tetgeberiig dood tetgeberteid ni 100g nemchih

0  |  0
Иргэн(66.181.185.176) 2022 оны 01 сарын 27

Гагүй нэмээсэй билээ . Цаг үе хэцүү л байна. Өвчин гэж юмны үнэ далимдуулж нэмээд амьдралд хүрэлцэхгүй бүсээ чангалаад чангалаад хэзээ турж үхэхээ мэдэхгүй амьдарч бнадаа . Өнөөдөр маргаашаа аргацаагаад . Юмны үнээ барьдаг байгууллага байвал юмны үнээ бариасай билээ

0  |  0
Top