Маргааш ээлжит бус чуулган хуралдаж, ТЭТГЭВЭР НЭМЭХ асуудлыг хэлэлцэнэ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 01 сарын 27

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өчигдөр /2022.01.26/ цагаан сарын баяраас өмнө тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх саналыг Засгийн газарт өгсөн билээ.

Тэрбээр "Хүндрэлтэй цаг үеийг хүн төрөлхтөн даван туулж байна. Ард түмний ахуйн амьдрал хүнд байна. Гэхдээ ард иргэдийнхээ орлогыг хамгаалах чиглэлд боломжоороо ажиллах шаардлагатай. Дотоод нөөц бололцоогоо ашиглах хэрэгтэй. Нэн ялангуяа нийгмийн эмзэг бүлэг, тэтгэвэр болон тэтгэмж авч байгаа өндөр настнуудын тэтгэврийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газарт цагаан сарын өмнө тодорхой хэмжээний шийдвэрийг үе шаттайгаар авах шаардлагатай байна" хэмээн Засгийн газар санал хүргүүлэхдээ тодотгосон.  

Тэгвэл Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн саналын хүрээнд өнөөдөр /2022.01.27/ УИХ-ын Төсвийн байнгын хороо болон Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран тэтгэвэр, тэтгэмж нэмэх асуудлаар хуралдах гэж байна. Улмаар маргааш УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдааныг товлон хуралдуулж, тэтгэвэр тэтгэмж нэмэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр төлөвлөжээ. 

УИХ-ын ээлжит бус чуулганыг маргааш /2022.01.28/ 14:00 цагт товлоод байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(43.242.243.57) 2022 оны 01 сарын 27

Бүх ахмадуудын тэтгэвэрийг нэм. НД- ийн шимтгэл төлсөн хэрээр тэтгэвэр ялгаатай бгаа нь ахмадуудын буруу биш шүү. Адилхан тэтгэвэрийн хүмүүсийг ялгаварлахаа болиорой

0  |  0
Зочин(64.119.17.159) 2022 оны 01 сарын 27

Улсын Ерөнхийлөгч нэг иймэрхүү зангарагтай байх ёстой

0  |  0
Иргэн(103.10.21.236) 2022 оны 01 сарын 27

Олигтойхон нэмчээсэй тал чихэр шидээд хаячих вий

0  |  0
Top