УИХ-ын дарга Г.Занданшатар захирамж гаргаж, ээлжит бус чуулган өнөөдөр /2022.01.28/ 14:00 цагаас товлосон. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүй товлосон цагаас 45 минут хоцорч эхэллээ.
Энэ удаагийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Хэлэлцэх асуудлын эхэнд УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд тэтгэврийг нэмэгдүүлэх дөрвөн ч хууль өргөн барилаа. Ахмадуудын хувьд амьдрал хүнд байна. Сөрөг хүчний хийж байгаа тэмцэл дээр Ерөнхийлөгч санаачилгатай байж, Засгийн газарт чиглэл өглөө. Ерөнхийлөгчид талархаж байна, Ерөнхий сайдад талархаж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар танд баяр хүргэе" хэмээн тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )